Эрхэм зорилго
Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо нь “Хоршоо дэмжих байгууллагуудын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлж, хоршоодыг тогтвортой хөгжих таатай орчинг бүрдүүлэх” эрхэм зорилготой, нийгэмд үйлчилдэг, улс төр, шашнаас ангид төрийн бус байгууллага юм.

Хоршоо гэдэг нь хамтын эзэмшил, ардчилсан удирдлага - хяналт бүхий аж ахуйн байгууллагын (хоршоо-бизнесийн нэг хэлбэр) дэмжлэгтэйгээр өөрсдийн эдийн засаг, нийгэм соёлын хэрэгцээ, хүсэл эрмэлзлэлээ хангах зорилгоор сайн дураараа нэгдсэн хувь хүмүүсийн бие даасан нэгдэл юм.

  • Салбарын мэдээ
  • Хоршооны мэдээ
  • Монгол улсад хоршооллын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хуралдаан

    2011-11-19 06:17:43


    Монгол улсад хоршооллын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хуралдаан 11-р сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж,  хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын
    хоршооллын салбарын төлөөлөл нийт 230 хүн оролцлоо.

  • МХҮНХолбоо ОУ-н Хоршооллын Алянсын гишүүн боллоо

    2011-11-10 06:01:29

    Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо 10-р сарын 31-нд Олон Улсын Хоршооллын Алянст гишүүнээр элслээ.

  • Хоршооны зуны зуслан хөтөлбөр

    2011-09-17 16:19:54

    Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвөөс  Монголын хоршооллын хөдөлгөөн үүсч хөгжсний 90 жил, Нэгдсэн үндэсний байгууллагын "Олон улсын хоршооллын жил-2012" болон "Залуучууд- Хоршооллын ирээдүй" уриан дор тэмдэглэж буй олон улсын хоршооллын өдрийг угтан "Хоршооны зуны зуслан хөтөлбөр"-ийг санаачлан зохион байгууллаа.

Онцлох үйл явдал

Олон Улсын Хоршооллын Жил эхлэхэд

өдөр цаг мин сек

Монгол улсын санаачлагаар 2009 оны 12-р сард НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 2012 оныг олон улсын хоршооллын жил хэмээн зарлав.

Олон улсын хоршооллын жилийн уриа “Co-operative enterprises build a better world”

Нэгдсэн Үндэстэний байгууллагын "2012-Олон Улсын Хоршооллын жил"-ийн албан ёсны вэб сайт www.social.un.org/coopsyear/

Олон Улсын Хоршооллын Альянсын "2012-Олон Улсын Хоршооллын жил"-ийн албан ёсны вэб сайт www.ica.coop/activities/iyc/